Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 08 – р сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ сард 11,5-17,6 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат сумын нутгаар 32,0 градус, Эрдэнэмандал, Жаргалант, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 30,0 градус, бусад сумдын нутгаар 24,0- 29,0 градус хүрч халсан байлаа. Агаарт шөнөдөө 5,0 градус дулаанаас, -6,0 градус хүрч цочир хүйтэрсэн байв.Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Хашаат, Жаргалант, Өлзийт,Өгийнуур сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур:Аймгийн нутгаар хөрсний гадаргын дундаж температур энэ сард 15,7-22,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Жаргалант, Өлзийт сумдад 63,0 градус, Өгийнуур суманд 61,0 градус, Хашаат суманд 60,0 градус, Цэцэрлэг, Хайрхан, ӨндөрУлаан сумдын нутгаар 59,0 градус, бусад сумдын нутгаар 52,0-57,0 градус хүрч халсан байна. Хөрсөнд шөнөдөө 2,0 градус дулаанаас, -6,0 градус хүрч цочир хүйтэрсэн байна. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр нийт нутгаар 11-24 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 11-23 удаа бороо орж, 47,4-168,3 мм тунадас унаса байна. Хамгийн их тунадас Батцэнгэл суманд 83,1 мм, хамгийн бага тунадас Хайрхан суманд 47,7 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 6-23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 23 метр, Эрдэнэбулган суманд секундэт 20 метр, Өлзийт суманд секундэт 18 метр, Төвшрүүлэх суманд секундэт 15 метр, Тариат, Хашаат, Хангай, Хайрхан, ӨндөрУлаан, Булган сумдад секундэт 12 метр, Өгийнуур, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутгаар секундэт 10 метр, бусад сумдын нутгаар секундэт 6 -9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 19 өдөр, Эрдэнэбулган суманд 11 өдөр, Тариат суманд 9 өдөр, Төвшрүүлэх, Өлзийт сумдад 6 өдөр, Булган, Жаргалант сумдад 5 өдөр, Хашаат суманд 4 өдөр, Цэцэрлэг суманд 3 өдөр, Хайрхан, Өгийнуур сумдад 2 өдөр , Хангай, ӨндөрУлаан сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 08 -р сард аймгийн нутгаар ургамлын дундаж өндөр 3-14 см, ургац 0,4 – 3,6 ц/га , ургамлын ургалт, зуншлагын байдал Төвшрүүлэх, Цахир, Батцэнгэл, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд үнэлгээтэй байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ сард аймгийн нутгаар бэлчээрийн хортон царцаа ихэнх сумдын 1-6 ширхэг ажиглагдсан. Чулуут, Цэцэрлэг, Хангай, Жаргалант, ӨндөрУлаан сумдын нутгаар бэлчээрийн хортон царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хээлтүүлэх, өвс хадлан бэлтгэх, мал оторлох зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Тариат, Эрдэнэмандал, Булган, Жаргалант, Хайрхан, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа